etoim.mn
photos/03333-768x672-2.jpg

Шинэ төрлийн коронавирусний тархалт дэлхий дахинд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан манай улс гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдээ татан авах ажиллагааг удаа дараа зохион байгуулж байгаа билээ. Одоогийн байдлаар дэлхийн бусад улс орнуудад оршин суугаа 10583 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан байна.

Манай улс өнгөрсөн хугацаанд гадаадаас 9068 иргэнээ тусгай нислэгээр татаж авсан бөгөөд иргэдээ татаж авах ажлаа цааш үргэлжлүүлэх бөгөөд ирэх зургаадугаар сард 2000 орчим иргэнээ татаж авах төлөвлөжээ.

Ингээд та бүхэнд транзит нилэгийн хуваарийг танилцуулж байна. 

Зургаадугаар сарын 10-нд Казахстан

Казахстан улсад нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 1097 иргэн байна. 

Зургаадугаар сарын 11-нд Япон

Япон улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын 1200 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан байна.

Зургаадугаар сарын 15-нд Энэтхэг

Энэтхэг рүү нислэг үйлдэж тус улсад суралцаж байгаа ламхай нарыг авч ирэхээр төлөвлөжээ. 

Зургаадугаар 17-нд БНСУ

Тус нислэгээр бусад улсаас ирж байгаа иргэдээ БНСУ-аар дамжуулан хүлээж авна.

Зургаадугаар сарын 18-нд БНСУ

Монгол Улсад амьдарч байгаа БНСУ-ын иргэдээс нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн олон иргэн байгаа учраас тэднийг эх оронд нь буцахдаа БНСУ-д амьдарч байгаа иргэдээ татах авахаар төлөвлөсөн байна. 

Зургаадугаар сарын 19-нд Франкфурт

Европын орнуудад амьдарч байгаа 2382 иргэн буцах хүсэлтээ гаргажээ.   

Харин зургаадугаар сарын 25, 28-нд хоёр нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч одоогоор яг ямар чиглэлд нислэг үйлдэх нь тодорхойгүй байгаа аж. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх