etoim.mn
photos/Nomin-Tsenkher-Khuvsgul-Square-1.jpg

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. 

Тус хуралдаанаар Олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2" байгуулах тогтоолыг батласан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэдээлсэн байна. 

Тэрээр: "Засгийн газар хуралдаж байна. Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2 байгуулах тогтоолыг батлав. Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулна. 40 жилийн өмнө байгуулсан Найрамдал зуслангийн 2 дахийг ийнхүү шинээр барихаар боллоо" хэмээн бичжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх