etoim.mn
photos/миат.jpg

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Тус хуралдаанаар гарсан шийдвэрийг С.Чинзориг танилцууллаа. Тэрээр "Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхдийн хүсэлт гаргасан 219-ийг эх оронд нь авчрах тусгай үүргийн онгоц илгээх, ирсний дараа тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр тогтоолын төсөл боловсруулан оруулсан байна. 

Мөн тэдгээр хүүхдүүдийг эх орондоо ирэхэд нь тусгаарлах зардал болох нийт 230 сая төгрөг (нэг хүүхдэд ноогдох сая тавин мянган төгрөг)-Хүүхэд хамгаалах зардлаас гаргахыг Хөдөлмөр нийгмийг хамгаалахын сайдад үүрэг болгосон байна. Тэд нарыг авч ирэхэд шаардагдах замын зардлыг хүүхдүүдийн ар гэр болон гандан хийд, НҮБ Хүүхдийн сан болон Энэтхэгийн Гоман дацангаас гаргахаар болсон" гэлээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[135.180.6.241]

2020-06-01 21:09:39

Ямар эргүү н хүүхдээ лам болгодог байнаа