etoim.mn
photos/92262961_1000322267031918_7014979262901911552_n.jpg

Амралт, зугаалгын сар эхэлж айлууд зусландаа гарч эхлээд байна. Зуны дэлгэр цагт хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө зусландаа цугладаг тул Эрүүл мэндийн яам иргэдийг гэртээ олон хүн цуглуулахгүй байхыг зөвлөж байна. Зусланд гарахдаа халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яамны гаргасан зөвлөмжүүдийг дагахыг анхаарууллаа.

Зөвлөмжид: 

- Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх

- Хашааны ил задгай хог хаягдлыг зайлуулах

- Хорхой, шавьжны устгал хийлгэх

- Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт, үнс)

Ингэхдээ 10-с дээш тооны хүн аялал зугаалгад явахыг хориглож байна.

Таалагдахгүй байна

6
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх