etoim.mn
photos/new_e8c9fe9e5ec1685ea134eb0de378c1ea6b972c61.jpg

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:  “Дэлхий дахинд коронавируст халдвараар 6,023,000 хүн өвчилжээ. Мөн өмнө нь мэдээлж байсан мэдээллүүдээс ажиглахад халдварын тоо өдөр ирэх тусам эрчимтэй нэмэгдэж байгаа. Тухайлбал ес хоногийн дотор өвчлөл 6 саяд хүрлээ. Сүүлийн 24 цагт 123 мянган хүн өвчилж, 4 мянга гаруй хүн нас барсан. Энэ нь өмнөх өдрийнхөөс 29 мянгаар өсчээ.  

Манай улсын хувьд өчигдөр шинээр дөрвөн хүн ажиглалтад орсон бол найман хүн гэрийн ажиглалтанд шилжлээ. Одоогоо тусгаарлах байранд 1,888 хүн байна.

Өчигдөр ЗӨСҮТ-ийн баг хоёр зочид буудалд эцсийн ариутгал халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэлээ. Мөн 24 цагийн хугацаанд 119 дугаарт 287 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнд гадаад орнуудаас 10 иргэн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авлаа” гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх