etoim.mn
photos/da667ff817fccf619de05e7212c5f669d255299a.jpg

Монгол Улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-ын саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангасан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээллээ.

Манай улс 2019 оны 10 сард ФАТФ-ын саарал жагсаалтад ороход 6 үүрэг даалгавар авснаас 2020 оны 1 сард  БНХАУ-ын Бээжин хотод болсон хурлаар 3 ажлыг хамгаалж, хангалттай гэсэн үнэлгээ авч байсан юм. Харин энэ сарын 4-нд цахимаар үлдсэн 3 ажлаа хамгаалсан бөгөөд саарал жагсаалтаас гарах нөхцөл бүрдсэн талаарх мэдээлэл ФАТФ-аас өчигдөр ирсэн байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: "ФАТФ-аас тайлан ирүүлсэн. Зургаан үүрэг даалгаврын 3-ыг нь хамгаалсан. Тавдугаар сарын 4-ний өдөр үлдсэн үүрэг даалгаврыг 100 хувь хамгаалсан. Монгол Улсыг саарал жагсаалтаас гарах зургаан үүрэг даалгаврыг биелүүлсэн талаарх мэдээлэл өчигдөр ирлээ. Монгол Улсын төр саарал жагсаалтаас гарах үүрэг даалгавраа ФАТФ-ын өмнө нэр төртэй биелүүллээ. Тайлангаа сайн хамгаалсан тул ФАТФ-ын хурлын дараагаар саарал жагсаалтаас гарна гэсэн итгэлтэй байна. Covid-19 цар тахалтай холбоотойгоор хурлын тов одоогоор тодорхой болоогүй байна" гэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

аги

[49.0.147.33]

2020-05-29 12:59:14

чамд онцоос өөр дүн зохихгүй.чам шиг хүн монголд минь ус агаар шиг хэрэгтэй байна.бурханаас өгсөн бэлэг бол чи шүү