Солонгосын алдарт "Самсунг" компани овор хэмжээ багатай, эвхэгддэг "Galaxy Z Flip" ухаалаг утсыг танилцуулж байна. "Galaxy Z Flip" нь 4G интернэт сүлжээг дэмждэг бөгөөд утасны нүүрийг зурагдахаас хамгаалах тусгай төрлийн уян шилээр бүрхжээ.
"Самсунг" компаниас "Galaxy Z Flip" утсыг "ХАЛААСНЫ УТАС" хэмээн онцолсон бөгөөд түүнийг 200 000 гаруй удаа нээж, хаахад эвдрэл гарахгүй, эдэлгээ даана хэмээн мэдэгдэж байсан юм.