etoim.mn
photos/hevleliin tuv (1).jpg

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО-2020" үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг анх удаа цахимаар зохион байгуулах талаар мэдээлэл хийж байна

Өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо”-той хамтран “Улаанбаатар Травэл Экспо-2020” үндэсний аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг анх удаа цахимаар зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ.  Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо” ТББ-ны тэргүүн Ё.Бадрал, “Орхон” гэр баазын захирал Г.Отгонбаатар нар мэдээлэл өглөө.

Тус үзэсгэлэнгээр зочилсоноор төрийн болон төрийн бус байгууллага, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, даатгал, нислэгийн тийз борлуулагч, авиа компаниуд, аяллын клуб, машин түрээсийн үйлчилгээ, тур оператор байгууллагуудын нэгдсэн мэдээллийг нэг дороос авах боломжтой нээгдэж байгаа юм.

Түүнчлэн энэ удаагийн цахим үзэсгэлэн нь COVID-19 цар тахлын эрсдэлээс сэргийлэн аюулгүй байдлаа ханган, эх орондоо, аяллаа “төлөвлөх”, байгальд ээлтэй “аялах”  аяллаар дамжуулан ирээдүй хойчдоо байгаль орчин, ёс заншил, үндэсний соёл, ахуйгаа хайрлан хамгаалах “суралцах” талаар уриалан сурталчлах аж.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх