etoim.mn
photos/85a6211b96ceef0f360f7b88c247a50ac9a2cae7.jpg

ЭМЯ-аас КОВИД 19 цар тахлын нөхцөл байдлыг мэдээллээ. Дэлхий дахинд коронвирусний халдвараар 5,668,000 гаруй хүн өвчилжээ. Сүүлийн 24 цагт өвчлөл 14000-аар буурсан таатай мэдээтэй байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Амралтын газруудад зориулсан зөвлөмжийг ЭМЯ-аас гаргаж мэдээлсэн. Иргэдээс амны хаалт зүүхгүй байна, амралтын газруудад хүний бөөгнөрөл үүсч, амны хаалт хэрэглэхгүй байна гэх гомдлууд ирсэн. Нэг дор олноор нь оруулахгүй, хооллохгүй, ашиглаж байгаа хоолны ширээнийхээ 50 хувийг хэрэглэх, өрөөг сайтар цэвэрлэж халдваргүйтгэл хийх зөвлөгөөг өгч байна. 

ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал: Өнөө өглөө 170 иргэн ОХУ-аас өнөө өглөө ирсэн. Эндээс 6 хүнийг ХӨСҮТ рүү, үлдсэнийг нь бусад тусгаарлах байр руу шилжүүлсэн. Яг одоогооор 1119 иргэн тусгаарлан ажиглах 20 байранд байгаа ба 87 эмч мэргэжилтнүүд үйлчлэн ажиллаж байна. Эмнэлгийн нөөцийг бүрдүүлэхээр Дорнод аймгийн Сайн шандын эмнэлэг, Замын Үүдийн 100 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эмнэлэг,  Түлэнхийн төвийн 250 ортой эмнэлгийн үйл ажиллагааг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дарханы лабораторид нийт хүнд шинжилгээ хийхэд 193 хүнд хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн ОХУ-аас ирсэн 4 оюутан эдгэрэн ХӨСҮТ-ээс гарч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Тэдний эмчилгээ 42-43 хоног үргэлжилсэн. Ингээд Монгол Улсад батлагдсан нийт 141 тохиолдлын 37 нь эдгэрч одоо 104 хүн эмчлүүлж байна. Тэдгээр өвчтөнүүдийн 95-ынх нь биеийн байдал  хөнгөн,  9 нь хүндэвтэр байна. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх