etoim.mn
photos/unname china covid-19 secong.jpg

БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн коронавирусний халдварын шинж тэмдэггүй өвчлөлийн талаар мэдээлж эхэлсэн. Тэгвэл тус улсад сүүлийн 24 цагийн байдлаар нийт 40 орчим ийм тохиолдол илэрсэн бөгөөд тэдгээрээс хоёр нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол үлдсэн 38 нь дотооддоо халдварласан хэмээн тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлсэн байна.

Мөн тус хорооноос "Одоогийн байдлаар БНХАУ-д шинж тэмдэггүй 396 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд тус улсад халдвар дэгдсэнээс хойш эх газрын Хятадад 82985 хүн коронавирусээр халдварлаж, 78268 хүн эдгэрсэн. Харин халдварын улмаас нас барсан 4634 хүн байгаа бол 83 хүн эмчилгээ хийлгэж байна.

Түүнчлэн БНХАУ-д коронавирусний халдварыг гадны улс орноос зөөвөрлөсөн гэх 1724 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээрээс 1678 хүн эдэрсэн " хэмээн мэдэгджээ.

Энэ талаар олон улсын хэвлэлүүд БНХАУ-д халдварын хоёр дахь давалгаа шинж тэмдэггүй хэлбэрээр дэгдэж болзошгүй байна хэмээн бичиж байгаа юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: Dailymail.co.uk

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх