etoim.mn
photos/5FC173F6-8F4A-4F48-A96F-66ACCDE4832E_b.jpg

МАН 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санхүүжилтийг хандиваар босгохоор болсон бөгөөд хандив босгох аянг энэ сарын 23-нд албан ёсоор эхлүүлжээ. 

Энэ талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа "МАН-ын зүгээс зарим нэг өрсөлдөгч намуудын адил нэр дэвших сонирхолтой хүмүүсээс мөнгө цуглуулах, дэнчин тавиулах зүйл байхгүйгээр аль болох нэр цэвэр, мэдлэг туршлагатай, эх оронч хүмүүсийг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлж байна. Эмч нар, банк санхүүгийн мэргэжилтэн зэрэг салбар салбарын хүмүүсийг нэр дэвшүүлж байна. Нэр дэвшигчдээ төв намаас дэмжин ажиллах нэр дэвшигчид өөрсдөө мөн адил тодорхой санхүүжилтээ босгохтой холбогдуулан хандивын аянг өрнүүлж байна. Намын 200 мянга гаруй дэмжигчид маань тэтгэврийн ахмадуудаас эхлэн 1000, 5000 гэлтгүй хандив өргөж байгаа нь маш том сэтгэлийн дэм" гэж хэллээ.

МАН-ыг дэмжигч, гишүүд  Төрийн банкны 340102000012 дансанд хандиваа шилжүүлэх юм байна.  Түүнчлэн МАН гишүүдээсээ их хэмжээний мөнгө татаж байна гэсэн хуурамч мэдээлэлд албан ёсны няцаалт хийснийг танилцуулав. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.126.89.87]

2020-05-25 20:15:29