etoim.mn
photos/91398243_1511478532370709_28488509484433408_n.jpg

Улсын онцгой комиссын хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож, үүрэг чиглэл өглөө. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хүний нөөцийн хуваарилалтыг сайн хийх шаардлагатай. Тэдгээрийн ажлын ачааллыг хөнгөлөх тал дээр анхаарах хэрэгтэй. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийнхээ аюулгүй байдлыг хангах нь чухал. Энэ хүмүүсээ сайтар анхаарч, тэдний ар гэрт мөнгөн урамшуулал олгох асуудлыг судалж УОК-д танилцуулахыг үүрэг болгож байна. Аймаг орон нутагт эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай. Улсын хэмжээнд 8 удаагийн үнэлгээ хийхэд маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэнийг бүгдээрээ анхаараарай. Нөхцөл байдал хүндэрч халдвар тархсан тохиолдолд орон нутгийнхан бэлэн үү, аймаг нийслэл сумдын онцгой комиссын дарга нарт бэлэн байдлаа хангахыг үүрэг болгож байна. 

Сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулахдаа холбогдох эрүүл мэндийн байгууллагаас заавал зөвлөмж авч, анхааралтай байх хэрэгтэй. Үүнээс гадна нэр дэвшигчид иргэддээ уулзахдаа амны хаалт зүүж, КОВИД 19-өөс урьдчилан сэргийлэхийг уриалмаар хэрэгтэй. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон нийтийн сэтгэл санааг үймүүлэхгүйн тулд хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслүүд баталгаат эх сурвалжаас мэдээлэл авч, түгээж байх хэрэгтэйг сануулья. 

Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна гэх мэдээлэл түгшээх боллоо. Иргэд ажилгүй, орлогогүй болсноор сэтгэл дэх бухимдал нэмэгдэж улмаар архидан согтуурч байгаа. Тиймээс УОК-оос олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэр бүл, хүүхдүүд рү чиглэсэн ажил хийх хэрэгтэй. 

Нутаг буцах хүсэлтэй иргэд жагсаал цуглаан хийж байгаа мэдээлэл байна. Бид дотоод нөхцөл байдлаа сайтар ойлгох хэрэгтэй. Нэг дор 10 мянган хүнийг татаж авах боломж бололцоо бидэнд алга. Мөн дотооддын аюулгүй байдлыг бодож үзэх хэрэгтэй бөгөөд бөөнөөр нь авчрах юм бол халдварыг дотооддоо алдах эрсдэл үүснэ. Гадаадаас иргэдээ үе шаттайгаар авчирна. Ингэхдээ бэлэн байдлаа бүрэн хангах ёстой. 

Иргэд хил нээх асуудлыг ярих боллоо. Хатуу хэлэхэд хилээ нээх цаг нь болоогүй байна. Хэзээ нээхийг нь хэлж бас чадахгүй. Вакцин хэзээ гарч, хүмүүсээ хамгаалал боломжтой болно тэр үед хилээ нээнэ. 

Засгийн газар, УОК-оос гаргаж байгаа шийдвэрүүд хүн бүрт таалагдахгүй. Хүн бүрт таалагдах гэж Засгийн газар шийдвэр гаргахгүй. Засгийн газар, УОК-оос гаргаж байгаа шийдвэр бол ард иргэд, үндэстнээ эрх ашгийн төлөөх гэдгийг ард иргэд маань ойлгох хэрэгтэй. Бид дайны үед амьдарч байна. Цар тахал бол дайн гэдгийг хэлмээр байна. 

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[122.201.22.138]

2020-05-25 12:53:28

вакцин гэвэл 21-22 оноос наашгүй гэсэн үг бздээ?