etoim.mn
photos/unnamedамбу эмч.jpg

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр коронавирусний халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тусгаарлагдсан иргэд болон тандалтын шугамаар хийсэн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрээр “Тавдугаар сарын 24-нд буюу өчигдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 22 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн өнөөдөр халдвартын клиникээс дахин нэг хүн эдгэрч, сувилал руу шилжлээ.

Одоогоор манай улсад нийт батлагдсан тохиолдол 141, тэдгээрээс эдгэрсэн 33 байгаа бол ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 108 хүн байна.

Эдгэрч гарсан хүмүүсийн 19 нь сувилалд байгаа бол дөрвөн хүн гэртээ тусгаарлалтад байна. Харин 10 хүний ажиглалт, тусгаарлалтын хугацаа нь дууссан. Тандалт судалгаа үргэлжилж байна” гэлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх