etoim.mn
photos/ervvl mendiin yam.png

ЭМЯ-аас КОВИД 19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар 216 улс, бүс нутагт тархаж нийт,   5,381 сая хүн өвчилж,  343 мянган хүн нас баржээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 24 цагийн дотор 93 мянган хүн шинээр өвчилж  1900 гаруй хүн нас барлаа. ОХУ-д 9434  хүн халдвар авсан. Хил залаа Буриад, Тува, Читад 34-95 шинэ тохиолдол илэрч, өвчлөл эрчимжсээр байна. Манай улсад 1391  хүн ажиглах байранд байна. Гадаадаас 11 иргэн утасдаж, коронавирусийн шинэ тэмдэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээний зөвлөмжийн мэдээлэл авлаа. 

ДЭМБ-аас Засгийн газрууд КОВИД 19-тэй холбоотой ажлуудад анхаарахын зэрэгцээ эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээнд анхаарах шаардлага байгааг анхаарууллаа. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх