etoim.mn
photos/ervvl mendiin yam.png

ЭМЯ-аас КОВИД 19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар 216 улс бүс нутагт тархаж нийт,   5,365 сая хүн өвчилж,  349 мянган хүн нас баржээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 116 мянган хүн шинээр өвчилж 6000 гаруй хүн нас барлаа. ОХУ-д 8849 хүн халдвар авсан. Буриад, Тува, Чита 7-40 шинэ тохиолдол илэрсэн байна. Манай улсад 1394 хүн ажиглах байранпд байна. Гадаадаас 11 иргэн утасдаж, коронавирусийн шинэ тэмдэг, урьдчилан сэргийлэх мэдээлэл авлаа.

Өчигдөр ДЭМБ-аас 80 сая гаруй хүүхэд товлолын дархлаажуулалтаа хийлгэж чадахгүй байгаа.  Үүнтэй холбоотойгоор дэлхий дахинд устаад байсан улаан бурхан болон халдварт саа өвчин дахин дэгдэх нөхцөл байдал үүсч, Европийн зарим орнуудад тархаж эхэлснийг ДЭМБ-аас анхаарууллаа. Манай улсын хувьд вакцинжуулалт хэвийн байгаа онцолмоор байна. НҮБ-ийн Хүүхдийн сангаар дамжууалн ДЭМБ-ын зөвшөөрөлтөй үйлвэрээс вакцин авч байгаа. Яг одоо нөхөн дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байгаа бөгөөд иргэд хүүхдээ дархлаажуулалтад хамруулаагүй байгаа бол энэ хугацаанд дархлаажуулалтад хамруулах уриалж байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Б.Янжмаа: АНУ, Бразил, ОХУ-д халдвар хамгийн ихээр бүртгэгдлээ. АНУ-д 20 мянга орчим, Бразилд 20800 тохиолдол шинээр батлагдлаа. Ийнхүү Бразил улс АНУ дараа бичигдэх боллоо. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх