Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/229ab7970264765b70266eac0eb16e93.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Өвдөлт (Pained )  

2011 оны есдүгээр сард үзэгчдийн хүртээл болсон "Өвдөлт" буюу "Pained"  киноны ерөнхий найруулагчаар Квак Кюн Тэк ажилласан бол зохиолыг зохиолч Кан Пүл бичжээ.  Харин киноны гол дүрд  "Диваажингийн шат", "Дахин төрвөл" болон "Шинжээч"  зэрэг киногоороо бид бүхний танил болсон жүжигчин Кван Сан У, "Миний нэр Ким Сам Сун", "Шулмын шүүх хурал" болон "Намрын аадар бороо"   зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон жүжигчин Жон Рео Вон нар тогложээ.  

Агуулага: Хүн бүрийн мэдрээд байдаггүй сайхан хайрыг мэдэрч аз жаргалтайгаар гэр бүл болсон ч нэг л өдөр гэр бүлээ алдсан Нам Сун сэтгэлийн шаналалаасаа болоод бие нь өвчин мэдрэхээ больсон байдаг. Тэрээр нэгэн цусны өвчтэй ч хөгжилтэй бас тэмүүлэлтэй Дон Хьюнтай танилцах болно. Шинэхэн танил Дон Хьюн нь өөрийнхөө өвчнөөс болоод өөрийгөө вампир гэж нэрлэдэг. Эмэгтэй нь хэт эмзэг жаахан юманд хүрчихвэл л цус нь гардаг бол эрэгтэй нь мэдэрхүйн чадваргүй. Тэд өдөр хоногийг хамтд өнгөрөөхийн хэрээр НамСуны мэдрэхгүй бага багаар сэргэж эхэлснээр үйл явдал улам сонирхолтой болно

Үргэлжлэх хугацаа: 104 минут

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх