Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1_KBNAd0xYskB4ik0Ovw68Yw.jpeg

ЕTOIM.MN сайтаас COVID 19  цар тахлын үед хөл хорионд орсон уншигч та бүхэндээ зориулж Карантинээр кино үзэцгээе буланг хүргэж байгаа. Карантинээр кино үзэцгээе булгангынхаа 43-р дугаарт "SEVEN SAMURAI" киног танилцуулж байна. 

Киноны нэр: ДОЛООН САМУРАЙ /SEVEN SAMURAI/

Японы алдарт кино найруулагч, продюсер, кино зохиолч Акира Күросавагийн 1954 оны 7 самурай кино нь кино урлагийн бүх цагийн үеийн шилдэг 100 киноны нэг юм. “Долоон самурай” кино нь дан ганц шилдэг кино байгаад зогсохгүй 20-р зууны сүүлийн хагаст төрөн гарсан кино урлагийн олон жанрын эх үүсвэр гэдгээрээ маш алдартай. Одоо цагт баатрууд нэг кинон дээр олноороо цуглаж нэгэн даалгаврын төлөө хамтран зүтгэх нь энгийн үзэгдэл болсон мэт харагдавч яг үнэндээ иймэрхүү төрлийн үйл явдлыг хамгийн анх энэ кинонд л дүрслэн харуулсан байдаг юм. 

Киноны гол агуулга: Самурайнууд болон тариачид нь нийгмийн өөр зэрэглэлд хамаарах хүмүүс бөгөөд хоорондоо хэзээ ч холилдон уусдаггүй анги давхарга байлаа. Гэвч бүлэг дээрэмчид нэгэн тосгоны тариачдыг удаа дараалан дээрдэх бөгөөд дээрэмчид амьдралд нь илүү их хор хөнөөл тарьж буй учраас тариачид 7 самурайг хөлсөлж тосгоноо хамгаалуулах болно. Газар газраас цугларсан 7 самурай болон тариачин ардын дотоод сэтгэлд нь самурайнуудын үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрөх, эсэргүүцэх мэдрэмжүүд нь тэмцэлдэж буйг киног харуулах болно. 

Энэ кино хэдийгээр 207 минут үргэлжилдэг боловч үйл явдал нь маш тодорхой өрнөлтэй, олон хурц дүрүүдтэй, адал явдалтай хэсгүүд нь маш санаанд оромгүй эргэлт ихтэй учир энэ 207 минут нэг мэдэхэд л дууссан байдаг.

 

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх