Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/34605971.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Нууц даалгавар ( Secretly Greatly ) 

Зохиолч Ким Бан Хюн болон Юүн Хон Ги нарын хамтын бүтээл болох "Нууц даалгавар" хэмээх кино 2013 оны зургаадугаар сард үзэгчдийн хүртээл болсон бөгөөд тухайн үедээ Азидаа төдийгүй дэлхий нийтээс ихээхэн өндөр үнэлгээ авч байсан юм. Тус киноны найруулагчаар Жан Ёол Сү ажилласан бөгөөд Ким Ён Ми продюсерлэжээ. Харин киноны гол дүрд  "Мөрөөдлөөс ч илүү", "Одноос ирсэн миний хайр" болон "Продюсер"  зэрэг киногоороо бид бүхний танил болсон жүжигчин Ким Сү Хён, "Алтан загас", "Баг" болон "Мангас"  зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон залуу жүжигчин Пак Ки Вүн болон залуу жүжигчин И Хён Вү нар тогложээ.  

Агуулага: Хойд Солонгост тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн цэрэг Вон Рю Хван Өмнөд Солонгост тусгай даалгавар биелүүлэхээр ирдэг. Гэвч тэрээр өөрийн дүрээрээ бус тэнэг, доожоогүй Дон Гу хэмээх залуугийн дүрээр амьдрах хэрэгтэй. Хоёр жил зүгээр суусан  өөрийг нь улс нь мартсан гэж бодох боловч нэг л өдөр түүнийг хайрт эх орны удирдагч нь алуулахаар мэргэжлийн цэрэг илгээснийг мэддэг. Тэрээр чухам яагаад түүнийг алахаар шийдсэн болон эх оронд нь үлдсэн ээждээ санаа зовж асуудлын учрыг олохоор шийддэг. Гэвч түүний төсөөлөөгүй үйл явдлууд болох бөгөөд залуу хамгийн ихээр итгэж байсан хүндээ хууртаж үхлийн өмнө ирдэг. 

Үргэлжлэх хугацаа: 124 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх