Залуу дуучин Краш болон Red Velvet хамтлагийн гишүүн Жое нар хамтран ажиллахаар болсон талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ. Тэгвэл тэдний анхны хамтрал болох "Mayday" дуу нь Солонгосын хэд хэдэн хөгжмийн чартуудыг тэргүүлж эхэлжээ.
Одоогоор Genie, Bugs чартуудыг тэргүүлж байгаа бол Soribada, Melon чартуудын эхний 5-д оржээ. Энэ нь дуу цацагдаад 24 хүрэхгүй цагийн дотор гаргасан амжилт бөгөөд бусад чартуудын хувьд амжилттай яваа ч тэд долоо хоног тутамд дүнгээ гаргадаг учраас хараахан эцэслэн дүгнээгүй байгаа юм. Ингээд та бүхэнд дуучин Краш болон Red Velvet хамтлагийн гишүүн Жое нарын анхны хамтрал болох "Mayday" дууг танилцуулж байна.