Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedulaanababaf.jpg

Улаанбаатар хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдсээр их хотын дайтай хөгжиж байна. Хөгжлийн хажуугаар саар зүйл мэр сэр ажиглагдах бөгөөд үүнийг бид ихээхэн хөгжилтэй, хошин байдлаар нийгэмдээ дэлгэсээр байгаа. Олон улсад маш сонин содон судалгааг хийсэн байдаг бөгөөд түүнээс бидэнтэй холбоотой сонирхолтой, содон судалгааг эмхэтгэн хүргье. 

Сэтгэл зүйн тэнцвэрт байдал.

- Үүнийг цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөр тайлбарласан байна. Өчигдөр нь нэмэх 20 хэмтэй нар шарж байсан боловч маргааш нь -10 хүйтэрч цасаар шуурч байхад түүнийг онц ноцтой үзэгдэл гэж хариулсан нэг ч хүн байсангүй гэнэ.

- Мөн үүнийг бас үнийн өсөлтөөр тайлбарлажээ. Өмнө нь 200 төгрөг байсан өндөг өнөөдөр 500 төгрөг болон өсөхөд хүмүүсийн цочирдлын зэрэг тэгтэй тэнцүү байсан байна.Энэ бүхнээс Улаанбаатарчууд сэтгэлзүйн хувьд гойд тэнцвэртэй гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

Биеийн тэнцвэрт байдал

- Энэ хэсгийн эхний судалгааг нийтийн тээврийн абтобуснуудад хийжээ. Үүнд цагт 60-70 км цагийн хурдтай хурдалж явсан автобус гэнэт тоормозлон зогсоход унаж ойчсон нэг ч хүн байгаагүйгээр үл барам хэвийн зүйл мэт хүлээж авдаг гэнэ.

- Мөн буудлаас хөдөлж байгаа автобуснаас үсрэн буугчид цэргийн эрэлхэг шүхэрчид мэт харагдсан гэдгийг нэмж дурьдсан байна.

- Өвлийн улиралд хотын төв хэсэгт хүртэл халтиргаа үүсдэг бөгөөд уг зам дээгүүр зорчих явган иргэд хальтирч унах тохиолдол маш бага. Хальтирсан тохиолдолд уян налархай хөдөлгөөнөөр тэнцвэрийн чадвараа гайхуулан тогтож чаддаг нь гайхмаар.

Урлагын мэдрэмж уян налирхай хөдөлгөөн

- Борооны улирлаар Улаанбаатар сонгодог бүжгийн урлагийн асар том ордон мэт болдог. Явган хүний зам талбай, машины зам зогсоолууд усанд нилэнхүйдээ автсан бөгөөд хаашаа л харна балетын зогсолтоор зогссон, харайсан, үсэрч дүүлсэн хүмүүсээр хот дүүрдэг.

- Мөн хамгийн гайхалтай нь нэг ч хүн усанд хөлөө дүрэн нороогүй бөгөөд малын махаа хэтрүүлэн зооглодог том хүдэр биетэй монголчуудаас ийм ур чадвар гарна гэж төсөөлсөнгүй явлаа гэжээ

Дархлааны байдал нь маш өндөр

- Хаварын нарийн тоосжилт, өвлийн угаар утаанд уушги зүрх нь айхтар дасан зохицсон гэмээр торох зүйлгүй ажиллаж амьдарч байгаа нь гайхмаар. Энэ орчиндоо хордож ухаан алдах бүү хэл эрүүл агаарт гархаар реакц өгөн ухаан алдахуйц эд эрхтэн нь дархлааны тэнцвэртэй болсон гэмээр ажиглагдав.

- Сүүлийн хэдэн арван жилийн турш хүнсний хэрэгцээгээ хятад улсаас ханган нийлүүлж ирсэн гэхэд одоогын байдлаар генетикийн өөрчлөлтөд ороод мутцад орцон иргэн илрээгүй байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх