Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/97997568_3372282952805471_5498823444835336192_o.jpg

Монголын Хөлбөмбөгийн Холбооны гадаа талбайн улирлын нээлтийн тоглолт "Мазала Дээд Лиг"-ийн аварга Улаанбаатар Сити болон "МХБХ-ны Цом"-ын аварга Хаан Хүнс Эрчим багуудын хооронд явагдахад бэлэн болоод байна.

Эрчим багийн хувьд өнгөрсөн жилийн "Хаан Хүнс" клубтэй нэгдэж "Хаан Хүнс Эрчим" нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлнэ. Харин тивийн тэмцээнд бэлдэж байсан ч КОВИД-19-ийн улмаас тоглолт нь цуцлагдсан "Улаанбаатар Сити" улирлын эхний сорилтоо гигантуудын эсрэг эхлүүлэхээр болоод байна.

Ердөө ганц тоглолтоор цомын эзнийг шийдэх тус өрсөлдөөн 6 сарын 02-ны өдрийн 18:00 цагаас МХБХ-ны ногоон талбайд явагдах бөгөөд багууд болон МХБХ-ны ажилчин, албан хаагчид УОК болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг үзэгч үгүй явуулах юм.

Харин тус тоглолтыг SPS Television шууд дамжуулан үзэгч түмэнд хүргэх болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх