Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/191095-giant-monster-movies-king-kong-2005-wallpaper.jpg

ЕTOIM.MN сайтаас COVID 19  цар тахлын үед хөл хорионд орсон уншигч та бүхэндээ зориулж Карантинээр кино үзэцгээе буланг хүргэж байгаа. Карантинээр кино үзэцгээе булгангынхаа 41-р дугаарт " KING KONG" киног танилцуулж байна. 

Киноны нэр: КИНГ КОНГ 

Дэлхийн шилдэг найруулагчдын нэг Питер Жексон энэхүү киногоор орчин үеийн кино технологийн дэвшил, хөгжлийг энэхүү бүтээлээрээ харуулахыг хичээсэн билээ. 2005 онд дэлгэцнээ нээлтээ хийж, 562,3 сая ам.долларыг цуглуулж байлаа. Адал явдал, зөгнөлт төрлийн энэхүү уран бүтээл нь кино урлагт амьтан тэр дундаа мангасын тухай өгүүлсэн хамгийн гайхалтай киноны нэг юм. 

Киноны гол дүрүүдэд Наоми Уоттс, Джек Блэк, Эдриен Броуди нарын одод тогложээ. "Кинг Конг кино нь Оскарын кино наадмын "Шилдэг дуу авиа”, “Шилдэг дууны эффект эвлүүлэг”, “шилдэг визауль эффект”-ийн эзэн болж байсан юм. 

Киноны гол агуулга: Киноны үйл явдал 1933 онд өрнөнө. Кино-мейкер Карл Дэнхем өөрийн бүтээлээ Номхон далайн нэгэн арал дээр очиж шинэ бүтээлээ хийхээр болно. Түүний кинод тоглохоор болсон жүжигчин бүсгүй Энн Дэрроу гэх бүсгүй тус аралд амьдардаг зэрлэг омгийнхонд ирж хулгайлагдах бөгөөд түүнийг аварга том хананы цаана модонд хүлээх ямар нэгэн тахилга хийхэд бэлэн болсон байна. Тэр үед ширэнгэн ойгоос Конг хэмээх аварга том горилла сармагчин бүсгүйг ойн гүн рүү авч одсноор кино үргэлжилнэ. 

Киноны төгсгөлд Кино-мейкер Карл “Гоо сайхан араатныг алчихлаа” хэмээн хэлдэг нь 188 минут үргэлжлэх энэхүү уран бүтээлийг улам илүү сонирхолтой, гайхалтай болгох юм. 

 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх