Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1_DW8onojptAkYs0s_KRDy6Q.jpeg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Тоглоом: Тэг рүү (  The Game: Towards Zero 

Солонгосын MBC2 телевизийн 2020  оны цоо шинэ бүтээл болох "Тоглоом: Тэг рүү" хэмээх 32 ангит киноны зохиолыг зохиолч И Жи Хёо  бичиж, ерөнхий найруулагчаар И Жүн Хө ажиллажээ. Харин киноны гол дүрд "Мөрөөдлөөс ч илүү", "Сүнстэй тулалдагч" зэрэг киногоороо бид бүхний танил болсон залуу жүжигчин, дуучин Тэ Кён, "Солонгосын МИСС ", "Сүнс  зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон залуу жүжигчин И Ён Хи болон "Хөлдүү цэцэг", "Тэнүүлч сүнс", "Лусын хааны сүйт бүсгүй" зэрэг киногоороо бид бүхний танил болсон жүжигчин Им Жу Хван болон бусад жүжигчид тогложээ.

Агуулага: ТэПён далдыг харах увидастай нэгэн. Тэрээр хэн нэгний нүд рүү харах мөчид тухайн хүний үхлийн өмнөх мөчийг харж чаддаг. Өвөрмөц чадалтай, баян бас ухаалаг ТэПён нэгэн удаа өөрт хамааралгүй зүйлд хэрэгт дурладаг. Тэрээр маш нууцлаг цуврал аллагын талаар сонирхож эхлэх бөгөөд мөрдөгч ЖонЮнтэй хамтран цуврал аллагын хэргийг илрүүлэхээр оролдох болно. Үүнээс л түүний адал явдал эхлэх болно

үргэлжлэх хугацаа: 35 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх