Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/200516151539-dortmund-subs-exlarge-169.jpg

Английн хөлбөмбөгийн дээд лиг буюу Премьер лиг 2019-2020 оны улирлаа ирэх зургадугаар сард үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа билээ.

Гэвч өчигдөр/2020.05.19/ Премьер лигийн 20 багийн 748 тамирчин, арын албаны хүмүүсээс шинэ коронавирусийн шинжилгээ авахад гурван багийн зургаан хүн халдвар авсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаар тэдгээр халдвар авсан хүмүүсийн хувийн мэдээллийг нууцалж байгаа бөгөөд тэд долоо хоногийн хугацаанд өөрсдийгөө тусгаарлах юм байна. 

Премьер лигийн багууд өнгөрсөн Даваа гаригт уулзалт зохион байгуулан бага тооны тамирчдыг Мягмар гаригаас эхлэн хамтарсан бэлтгэл хийхийг зөвшөөрсөн. Тус лиг нь өнгөрөгч гуравдугаар сараас хойш цар тахлын тархалттай холбоотойгоор түр зогсохоос өөр аргагүй байдалд хүрсэн билээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх