Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/xyu1d.jpg

Өчигдөр (2020.05.19) иргэн Л.Цэцэгмаа “10 гаруй жилийн өмнө нэгэн эмэгтэй гудамжинд хүүхдээрээ гуйлга гуйлгаж байсныг болиулж, хүүхдийг нь Manna асрамжийн газарт өгсөн. Одоо тэр хүүхэд олдохгүй байна” гэх мэдээллийг www.zarig.mn сайтаар дамжуулан олон нийтэд мэдээллэсэн.

Энэ талаар Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Тус мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтыг явуулахад 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр төрсөн М нь 2010 оны есдүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн есдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Harbormanna Childrens Center” асрамжийн газарт ирсэн. Харин түүний өвөө Б нь 2010 оны аравдугаар сарын 29-ний өдөр буюу нэг сарын дараа тус асрамжийн газраас хүүг авсан байна. Одоо хүү М нь өөрийн төрсөн эх, хоёр дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч байна гэлээ. Түүнчлэн хүү одоогоор Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа юм байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Иргэн

[103.57.92.16]

2020-05-20 17:54:38

Ингэж асуудалд хандах нь ямар зорилготой вэ.