Шинэ төрлийн коронавирусын халдвар тархаж байгаа ч Warner Bros “Tenet” киноны нээлтийн өдрийг өөрчлөөгүй байна. Өөрөөр хэлбэл “Tenet” киноны нээлтийг төлөвлөсний дагуу 7-р сарын 17-ны өдөр хийхээр байна.
Гэвч Кристофер Нолан найруулагч, Warner Bros кино компани Нью-Йорк, Лос Анжелес зэрэг хотуудын кинотеатрууд бүрэн нээгдсэн тохиолдолд “Tenet” киног нээнэ гэж мэдэгджээ. Энэ шаардлагад “Wonder Woman 1984” кино ч гэсэн багтаж байна.
“The Washington Post”-ийн мэдээлснээр Warner Bros Нью-Йорк, Лос Анжелес хотуудын кинотеатрууд бүрэн нээгдсэн гэсэн шаардлагыг хангавал нээлтийн өдрийн хугацааг хойшлуулахгүй хэмээн мэдэгджээ. Мөн 6-р сараас эхлэн “Tenet” киноны талаарх сурталчилгааг албан ёсоор эхлүүлэх бөгөөд одоогоор “Warner Bros” компани, Кристофер Нолан найруулагч кинотеатруудтай халдваргүйжүүлэлтийн гарын авлага зэргийг боловсруулж байгаа гэж мэдэгдээд байна.