Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1000x-1jdr.jpg

Сингапурын эрх баригчид коронавирусээр халдварлах эрсдэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгсэл дотор гар утсаар ярих, бие биетэйгээ харилцахыг хоригложээ.

Сингапур улсын Үндэсний хөгжлийн сайд Лоуренс Вон: Олон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж, дунд сургуулиуд, их, дээд сургуулиуд хичээлээ эхлүүлэн амьдрал аажмаар хэвийн байдалдаа эргэн орох үед нийтийн тээврийн хэрэгсэл дотор хоорондоо нэг метрийн зай барих маш хэцүү гэдгийг бид бүрэн хүлээн зөвшөөрч байна. Тиймээс бид аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай. Тухайлбал, метро, автобусаар зорчихдоо иргэд гар утсаар ярих, бие биетэйгээ харилцахаас зайлсхийх хэрэгтэй. гэжээ. 

Мөн амны хаалт заавал зүүх журам хэвээр үргэлжлэх бөгөөд  зургадугаар сарын 1-нээс эхлэн хорио цээрийн дэглэмээс аажмаар гарахаар төлөвлөж байгаа юм байна. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх