Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20200520_115048.jpg

АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү: “Тавдугаар сарын 16-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал, АН-ын сонгон шалгаруулах хорооны хурлаар сонгогдон, намаасаа нэр дэвших мандат авсан 76 хүнийхээ нэрийг олон нийтэд албан ёсоор зарласан. Улс төрийн зарим намууд, тэр дундаа эрх барьж байгаа нам өөрийн дүрмийн дагуу Бага хурлаараа шийдэгдсэн албан ёсны тогтоол шийдвэрээ өнөөдрийг хүртэл олон нийтэд мэдээлэхгүй байна. Өнөөдөр АН-ын сонгуулийн штаб байгуулагдаж байгааг албан ёсоор зарлаж байна. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн АН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дарга томилогдсон болохыг мэдэгдэж байна" гэв. 

АН-ын сонгуулийн Ерөнхий менежер Я.Санжмятав: “УИХ-ын сонгуульд АН-аас 76 хүн нэр дэвшиж байгаа. Эдгээр хүмүүс дунд хууль эрхзүйг боловсруулах, хяналт тавих, улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах бүрэн боломжтой 25 хуульч, эрхзүйч, 35 инженер, санхүүч эдийн засгийн мэргэжлийн хүмүүсийг нэр дэвшүүлж байгаа. Ингэснээр улс орны эдийн засгийг богино хугацаанд уналтаас сэргийлэх, хөгжүүлэх бололцоотой гэж үзэж байгаа юм. Сонгууль хараахан эхлээгүй байгаа ч АН руу дайрах дайралтууд ирээд эхэллээ. МАН асар их мөнгө зарж АН-ыг харлуулж магадгүй, заримыг нь хууль хяналтын байгууллагаар далайлган шоронд хийх, сонгуульд ялуулахгүй байх аргыг хэрэглэж байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүст хандаж хэлэхэд хар суртал ухуулга явуулахгүй, бие бие рүүгээ дайрч давшлахгүй байхыг хүсч байна” гэлээ.

- АН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсээс 10 орчим нь авилга албан тушаалын хэрэгт сэжигтнээр татагдаж шалгаж байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ? 

13 хүнийг хууль хяналтын байгууллага ямар нэгэн байдлаар авилга, хээл хахуул, бусад гэмт хэрэгт холбогдсон гэсэн гүтгэлэг эхэлж байгаа. Магадгүй сонгууль дуусахаар 76 хүн дээр нь намайг нэмээд 77 хүнийг шоронд хийж магадгүй нөхцөл байдалтай байна. Шүүхээр асуудал эцэслэн шийдэгдээгүй тохиолдолд гэмт хэрэгтэн болгож болохгүй. Би бол аль нэг намыг гүтгэхгүй. МАН 60 тэрбумын сүлжээгээр гарсан 65 гишүүнийхээ 54-г нь дэвшүүлсэнийг юу гэж харах вэ? Намын даргаа сольж, УИХ-ын даргаа сольж намдаа шинэчлэл хийнэ гэсэн боловч нүүрийг нь будаад шинэ хөтөлбөр бариад орж байна. Энэ мэтээр ярьвал ярих юм их байна. 

- 100 сая төгрөгөө тушаагаад нэр дэвшиж чадаагүй хүний мөнгийг буцааж өгөх үү? 

100 сая төгрөг бол татварын мөнгө. Энэ бол ганцхан жилийн дотор хийсэн ажил биш. Энэ мөнгө бол татварын мөнгө гэж ойлгох хэрэгтэй. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх