Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Nymhvv emch.png

ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабарторид 247 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Үүнийг задалж хэлвэл, ХӨСҮТ-д тугаарлагдсан 13 хүн, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 160, Замын-үүдэд тусгаарлагдсан 5, тандалтын зорилгоор авсан 32 хүний шинжилгээ байна. Мөн Алтанбулан боомтоор орж ирсэн 36 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.140 батлагдсан тохиолдол байгаа бөгөөд үүнээс 26 нь эдгэрсэн. 87 иргэн хөнгөвтөр шинж тэмдэгтэй байгаа бол 27 нь хүндэвтэр байна. 

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Э.Амбасэлмаа: Хамгийн сүүлд 8-нд PCR шинжилгээ өгтөл тухайн үед Ялалтын баяр гээд хариу авах хугацаа хойшилж 12-нд авчээ. Тэрээр энд ирсэн хойноо “Би Монгол улсад орж ирээд эсвэл орж ирэх явцдаа буюу Төв аймгийн сувилалд ирэхдээ халдвар авчихлаа” гэж хэвлэл мэдээлл, сошиал орчинд худал хэлж ард иргэдийг үймүүллээ.

Нэгдүгээрт, энд халдвар авах эрсдэл үүсээгүй. Олон төрлийн нян вирусийг судалсаар ирсэн шинжлэх ухаан нь манай улсын халдварт өвчний чиглэлд хамгийн эрчимтэй сайн хөгжсөөр байгаа юм. Үүний ачаар ч бид өнөөг хүртэл ард иргэдээ хамгаалж байна гэж энэхүү мэргэжлийг ахалж байгаа хүний хувьд хэлнэ. 

Хоёрдугаарт, тухайн иргэн тэнд байхдаа өвдсөн оюутнуудыг эмчилж байсан. Тиймээс эмчилгээ хийх явцад халдвар авах эрсдэл маш өндөр юм. Халдвартай өвчтөнтэй ойртож, хавьтаж, асарч байсан хүн коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл халдвар авсан байх магадлалтай гэж ДЭМБ ч мэдээлсэн.

Гуравдугаарт, шинжилгээ өгснөөс хойш хариу гартал 5-6 хоног болсон. Энэ хугацаанд өвчтэй хүмүүстэй ойрхон байсан хүн халдвар авах эрсдэл өндөр юм.

Халдварын нууц үе 5-6 хоног, цаад талдаа 14-21 хоногт илэрч байгаа гэдгийг ДЭМБ-аас ч хэлээд байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх