Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/The-Pianist-photo-the-pianist-8868551-871-585.jpg

ЕTOIM.MN сайтаас COVID 19  цар тахлын үед хөл хорионд орсон уншигч та бүхэндээ зориулж Карантинээр кино үзэцгээе буланг хүргэж байгаа. Карантинээр кино үзэцгээе булгангынхаа 39-р дугаарт " THE PIANIST" киног танилцуулж байна. 

Киноны нэр: ТӨГӨЛДӨР ХУУРЧ /THE PIANIST/

Энэхүү киног 1930-аад оны үед амьдарч байсан Польшийн алдарт төгөлдөр хуурч Владислав Шпильманы намтар уран бүтээлээс сэдэвлэн бүтээжээ. Польшын нэрт найруулагч Роман Поланскигийн бүтээсэн “Төгөлдөр хуурч” кино нь 2002 дэлгэцнээ гарсан бөгөөд 21-р зуунд гарсан дайны сэдэвт драм төрлийн шилдэг кино. Киноны гол дүрд Эдриен Броуди, Томас Кречманн нар тоглосон. 

Оскарын кино наадмаас...  

- Шилдэг эрэгтэй дүр  /Эдриен Броуди/

- Шилдэг найруулагч  /Роман Полански/

- Шилдэг кино зохиолын эзэн болсон.  150 минут үргэлжлэх энэхүү уран бүтээл нь 35 сая ам.долларын өртөгөөр бүтэж, бокс оффосоос 120.1 сая ам.долларын ашгийг олж байжээ. Сонирхуулахад...  Киноны зураг авалтыг Франц, Герман, Их Британи, Польш зэрэг орнуудад авч байсан билээ. 

Киноны агуулга: Владислав Шпильман Дэлхийн хоёрдугаар дайн үеэр Польшийн нутаг дэвсгэрт фашистууд орж ирээд байсан ч уран бүтээлээ хийсээр байх болно. Тухайн үед бүх еврей үндэстний амьдрал там болон хувирснаар тэднийг “Варшавын гетто” хэмээх газарт бөөнөөр нь хорьж байлаа. Шпильманы хувьд тэрхүү хориглолтонд өртөөгүй үлдсэн цөөн хэдхэн гэр бүлийн гишүүдийн нэг байв.Өөрийн ард түмэндээ асар их нэр хүндтэй байсан нь Шпильманыг хаа нэгтэй нуугдахад тус болж байсан хэдий ч тэрээр урвагчийн гайгаар илчлэгдэх болно. Тэрээр амьд үлдэхийн эрхэнд немцийн болон өөрийн талын зандалчидтай хэрхэн харьцаж, өөрийн авьяас билгийг тэдэнд ойлгуулахын тулд хэрхэн ухаан сийлж бас зовж зүдэрч байгааг киноны оргил хэсэгт харуулдаг. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх