Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/aa234edf2dcf1e888f1539cc070a11de_x3.jpg

Та бүхэн амаа барьж, нүдээ таглаж, чихээ бөглөсөн гурван сармагчингийн дүрсийг хаа нэгтээ харсан нь мэдээж. Зарим нь хэл ам, атаа жөтөөнөөс хамгаалдаг хэмээн шүтдэг ч байх. Тэгвэл Мизару, Киказару, Ивазару хэмээх энэхүү гурван сармагчингийн талаар зарим сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.

Японы Никко хот дахь Никко Тосё-гу сүмд энэхүү дүрийн эх хувилбар нь байрладаг бөгөөд дэлхий дахинаа алдаршсан гайхамшигт урлагийн бүтээл хэмээн тооцогддог байна. Анх XVII зууны эхэн үед энэ сүмийн хаалганы дээр гурван цэцэн сармагчныг дүрсэлсэн сийлбэр байрласан түүхтэй гэнэ.

Чихээ бөглөсөн Киказару, амаа дарж байгаа Ивазару, нүдээ тагласан Мизару нар нь Японы нэрт уран барималч Хидари Зингоро-гийн урласан сийлбэр бөгөөд “Юу ч харахгүй, юу ч сонсохгүй, юу ч хэлэхүй” гэсэн алдартай үгийг дүрсэлжээ. Энэ зүйр үг VIII зуунд Тэндай буддын гүн ухааны нэгэн хэсэг болж Хятадаас Японд нэвтэрсэн аж.

Гурван нэрийн төгсгөлд байх “зару” гэх төгсгөл нь япон хэлээр сармагчныг илтгэдэг байна. Заримдаа энэ гурван сармагчин дээр Сизару гэх дөрөв дэх сармагчныг нэмж дүрсэлсэн байх нь бий. Сизару нь “ямар ч муу үйл үйлдэхгүй” гэсэн санааг илэрхийлдэг байна.

Гэхдээ энэ сармагчныг гагцхүү арилжааны зорилгоор, бүр хожим бэлэг дурсгалын үйлдвэрлэлд шинээр гаргаж ирсэн дүрслэл гэж үздэг. Хэдийгээр гурван сармагчныг Хятадад үүссэн гэсэн ойлголт тархсан байдаг ч Японоос өөр оронд “Юу ч харахгүй, юу ч сонсохгүй, юу ч ярихгүй” сармагчингуудыг дүрсэлсэн баримал, зураг тун ховор байдаг байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

gegeerel tiish

[103.229.122.68]

2020-05-21 00:34:23

eneren niguulseh burkhnii shashnii bilegdelt durseliin neg ni el gurvan bich buguud. nudeer muu buhniig harahgui amaar muu buhniig helehgui chiheer muu buhniig sonsohgui gesen amiin tamgatagiig uzuulsen durslel bilegdel bilee.