Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitled-9-3untah.jpg

НОЙРНЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД 

1. Нойр сайн амралт болохын дээр ханиад шуухнаа болон вирусын өвчлөлтэй тэмцдэг Т-лимфоцитуудыг идэвхижүүлэх замаар дархлааг нөхөн сэргээхийн дээр цээжилж, тогтоосон материалыг батжуулахад нөлөөлдөг. 

2. Нойр судлалын лабораторийн профессор Ричард Бузин олон жил нойр дутмагшлыг судалсан бөгөөд зургаан үндсэн шат бүхий түргэн унтах аргыг зөвлөжээ. Үүнд: зөвхөн унтмаар санагдсан үед унтахаар хэвтэх; орыг зөвхөн унтах зорилгоор л ашиглах; унтаж чадахгүй бол ороо тухтай байдлаар засах; сэрүүлгээ зөвхөн нэг цагт тавьж, тэр цагтаа сэрдэг байх; өдөр унтахгүй байх гэсэн зөвлөгөөнүүдийг өгчээ. 

3. Хүмүүс амьдралынхаа гуравны нэгийг буюу ойролцоогоор 23 жилтэй дүйх хугацааг унтаж өнгөрүүлдэг байна. 

4. Өдөр унтахдаа 30 минутаас дээш хугацаагаар унтаж болохгүй. Учир нь 30 минутаас дээш хугацаагаар унтвал байгалийн биологийн цагийг алдагдуулж, шөнө нойргүйднэ. 

5. Дежавю үзэгдэл нь бидний сайн санахгүй байгаа эсвэл мартсан зүүднээс үүдэлтэй гэсэн таамаглал байдаг. Өөрөөр хэлбэл зүүдэнд орсон нөхцөл байдал бодит амьдрал дээр тохиох үе багагүй тохиолддог аж. 

6. Сүүлийн үеийн судалгаагаар бие организм дахь магни бат бөх унтахад нөлөөлдөг гэдэг нь тогтоогджээ. Магни дутагдснаар мэдрэлийн ядаргаа үүсч, уур бухимдалтай болдогийн дээр хүн унтаж байхдаа шүдээ хавирдаг болдог гэнэ. 

7. Калифорнийн их сургуулийн судлаачдын мэдэгдснээр хүмүүс 35 наснаасаа хойш муу унтаж, амархан сэрдэг болдог гэнэ. Хүн насжихын хэрээр тархи хөгширч, унтаж амрах хэсгийг хариуцдаг тархины хэсгүүд бага багаар ажиллагаа нь сулардаг байна. Мөн ингэснээр оюун ухааны функцуудын ажиллагаа ч мууддаг гэнэ. 

8. Хүүхэд хоёр ой хүрэх хүртэлх хугацаанд аав, ээж нь унтаж амрах хугацаанаасаа зургаан сартай дүйх хугацааг алддаг гэнэ. 

9. Хүн хоолгүй байхаас илүүтэйгээр нойргүй явбал эрүүл мэнд нь амархан доройтдог. 

10. Хоногт дөрвөөс бага цаг унтдаг эсвэл 10 цагаас их унтдаг хүмүүсийн эрт нас барах эрсдэл өндөр байдаг гэнэ. 

Таалагдахгүй байна

5
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх