etoim.mn
photos/ervvl mendiin yam.png

ЭМЯ-аас КОЮИД 19 цар тахлын олон улсын нөхцөл байдлыг танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 оронд цар тахал тархаж, нийт 4,885 сая хүн өвчлөөд байна. Харин нас барагсдын тоо 319 мянгад хүрчээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагийн дотор 86 мянган халдвар авч 3000 хүн нас баржээ. ОХУ 8900 шинэ тохиолдол бүртгэгдэж, Буриад, Тува зэрэг орнуудад 30-75 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөл эрчимтэй тархаж байна. ДЭМБ-ын 73-р чуулган өчигдөр эхэлсэн бөгөөд 2 өдөр үргэлжилж, коронавирустай холбоотой мэдээлэл, тандалт судалгаа, вакцин үйлдвэрлэл зэрэг асуудлаар чуулж байна. 119 дугаарт 259 дуудлага ирж, мэдээлэл авсан. Гадаадаас 4 иргэн холбогдож мэдээлэл авлаа. Мөн худалдаа үйляилгээний газруудад иргэд ихээр цугларч, зай барихгүй байгаа тухай мэдээллийг өгсөн. Олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүх, хүн хооронд 1,5-2 метр зай барих нь вакцин гарах хүртлэх өөрийгөө хамгаалах хамгийн зөв арга гэдгийг дахин хэлмээр байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Б.Янжмаа: Дэлхий дахины АНУ, ОХУ, Бразил улсууд тархалт өндөр хэвээр байна. 

ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал: Нийт 7408 хүн тусгаарлан тандалт судалгааг хийсэн. 1769 иргэн яг одоо ХӨСҮТ, цэргийн төв эмнэлэг сувилал, зочид буудлуудад байна. Тусгаарлан ажиглаж байгаа иргэдийн зүрх, сэтгэц, дотрын, хүүхдийн эмчийн мэргэжлийн үйлчилгээг газар дээр нь халдвар хамгааллыг баримталж ажиллаж байна. Тусгаарлалтад 107 хүүхэд,  жирэмсэн эх 67, чихрийн шижинтэй  30, даралт ихсэх өвчтэй 93, хавдартай 24, архаг хууч өвчтэй 127 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт маш хүнд 4 хүүхэд байгаа бөгөөд үндсэн өвчнөөрөө эмчлэгдэж байгаа. Энэтхэгээс ирсэн 158 иргэнд шинжилгээг хийхэд ХӨСҮТ-д сэжигтэй 2 тохиолдол, Улсын нэгдүгээр эмнэлэгт сэжигтэй 5 тохиолдлыг бүртгэн эмчилгээг эхлүүлж, PCR шинжилгээг хийж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх