Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/silence-of-the-lambs-watching-recommendation-facebookJumbo-v2.jpg

ЕTOIM.MN сайтаас COVID 19  цар тахлын үед хөл хорионд орсон уншигч та бүхэндээ зориулж Карантинээр кино үзэцгээе буланг хүргэж байгаа. Карантинээр кино үзэцгээе булгангынхаа 34-р дугаарт "THE SILENCE OF THE LAMBS” киног танилцуулж байна. 

Киноны нэр: ХУРГА МАЙЛАХАА БОЛИНО /THE SILENCE OF THE LAMBS/

1991 онд дэлгэцнээ гарсан триллер, гэмт хэрэг, аймгийн төрлийн энэхүү уран бүтээл нь дэлхийн сор бүтээлийн тоонд зүй ёсоор багтана. Киноны найруулагчаар Жонатан Демме ажиллаж, гол дүрүүдэд Жоди Фостер, Энтони Хопкинс, Скотт Гленн нар тогложээ. 

19 сая ам.доллар сая ам.доллароор бүтсэн уг кино нь 272,7 сая ам.долларыг бокс оффисоос цуглуулж чадсан. Өнөөг хүртэл дэлхий даяар энэ киноны олон сая шүтэн бишрэгч байсаар байгаа бөгөөд гэмт хэрэг, триллер төрлийн нэрийн хуудас болсон бүтээл билээ. 

Киноны гол агуулга: Холбооны мөрдөх товчоо “Буфалло Билл” хэмээн алуурчны үйлдсэн маш зэрлэг цуврал аллагыг мөрдөх болно. Гэхдээ тэдэнд хэргийн ул мөрөөр орох ямар нэгэн сэжүүр огт олдохгүй байлаа. Тиймээс мөрдөх товчоо хэргийн талаар мэдээлэл авахын тулд өөр нэгэн алуурчинд хандахаар шийднэ. Тэр нь үйлдсэн хэрэгтээ бүх насаараа хоригдох ял аваад байсан сэтгэл судлаач “Ганнибал” Лектор гэгч байх болно. Түүнтэй уулзахаар ХМТ-ны тусгай ажилтан бүсгүй Кларисса Старлинг шоронд ирэв. Түүнээс хойш Лектер болон Старлинг хоёрын хооронд холбоо тогтож, ганнибал эр бүсгүйгээр сэтгэл зүйн хүнд тоглоом тоглох болсноор үйл явдал сонирхолтой, аймшигтайгаар эргэх болно. 

158 минут үргэлжлэх тус киноны үзэгч таныг гэмт хэргийн ертөнцөөр аялах туслах болно. 

 

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Agi

[37.188.225.189]

2022-12-28 22:18:09

Sainuu garahgui bn oo zasaad uguuch...