Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1_k4ff8pt7eaT33SGljAhgQg998877.jpeg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Дахин төрөлт  (  Born again) 

Солонгосын KBS2 телевизийн 2020  оны цоо шинэ бүтээл болох "Дахин төрөлт" хэмээх 32 ангит киноны зохиолыг зохиолч Жон Сү Ми бичиж, ерөнхий найруулагчаар Жи Хён Вүг ажиллажээ. Харин киноны гол дүрд "Search: WWW", "Буцаад үерхэе" зэрэг киногоороо бид бүхний танил болсон залуу жүжигчин Жан Ки Ён, "Сүүдэрт ургасан цэцэг ", "Баг"  зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон залуу жүжигчин Жин Сэ Юүн болон "Шөнөөр гэтэгч", "Цус сорогч од" зэрэг киногоороо бид бүхний танил болсон жүжигчин И Сү Юүг болон бусад жүжигчид тогложээ.

Агуулага: Зарим хүмүүс хойд төрөл болон дахин төрөлт гэдэг зүйлд итгэдэг. Гэхдээ дахин төрөлт хэрэв үнэхээр байдаг бол тэд чухам юуны төлөө дахин төрдөг юм бол??? Энэ асуултанд нэг ч болов өнцгөөс нь хариулсан тус цуврал гурван залуугийн үхэл амьдралын түүхийг өгүүлдэг. Үйл явдлын зангилаа 1980-аад оны үеийн Солонгост өрнөдөг. Мөрдөгч Ча ХюнБины дурлалт бүсгүй болох Ха Инд дурласан цуврал алуурчин Гун ЖиЧол гурвын амьдрал нэгэн уулзварт огтлолцох боловч гурвуулаа амиа алдана. Тэдэнд дахин амьдрах хувь тавилан тохиож тэд 30 жилийн дараа эргэн уулзана. Энэ удаад тэд  өөрсдийнхөө хэмжээнд амжилттай яваа залуус байх бөгөөд энэ үед огтлолцсон тэдний амьдралд чухам ямар үйл явдал тохиож залуус хэрхэн даван туулж байгаа талаар өгүүлэх болно.

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх