Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/0100.jpg

Хүний нүүрний арьс бусад хэсгийн арьсыг бодвол илүү эмзэг, бас мэдрэмтгий байдаг. Мөн бид бүхэн өдөр тутамдаа, тэр тусмаа зуны улиралд гоо сайхандаа зориулан маш олон төрлийн үүрэг зориулалт, үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг шүү дээ. Харин бидний өдөр тутамдаа хэрэглэдэг тэрхүү бүтээгдэхүүнүүд дунд нүүрний арьсанд маш хор хохирол учруулж мэдэх зүйлс нэлээдгүй байдгийг та мэдэх үү?

Биеийн тос

Биеийн арьс, нүүрний арьс хоёрын бүтэц өөр байдаг. Биеийн тос нь өтгөн, үнэртүүлэгчтэй байдаг учир нүүрний арьсыг цочроож үрэвсүүлэн амархан хөгшрүүлдэг байна.

Үсний тос

Үнэртүүлэгч бодис агуулдаг тул нүүрний арьсыг цочроож, маш амархан үрэвсүүлдэг.

Үсний лак

Үсний хэлбэрээ хадгалахын тулд лак цацахдаа нүүрлүүгээ цацахаас болгоомжлох хэрэгтэй. Үсний лак нь чийг болон спиртний найрлагатай тул арьсыг хуурайшуулж, маш амархан үрчлээтүүлдэг.

Үсний будаг

Нэлээдгүй хортой химийн найрлагатай байдаг тул нүүр гэлтгүй бусад арьсандаа ч хүргэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа нүд, зовхины арьсанд хүргэж болохгүй. Хэрэв хүргэвэл арьсыг цочроож, түлэх аюултай.

Хөлс дарагч

Хөлсийг хатаах үйлчилгээтэй энэхүү бүтээгдэхүүнийг нүүрэндээ түрхвэл арьс чинь хайлчихвуу гэмээр суларч, унжих болно. 

Хумсны лак

Энэ бүтээгдэхүүн зөвхөн хумс будахад зориулагдсан тул нүүрний арьсанд түрхэж болох талаар мартсан нь дээр. Хумсны лакны молекулууд арьсыг маш их гэмтээдэг. Та "ямар тэнэг нь хумсны лак нүүрэндээ түрхэх вэ дээ" гэж бодож магадгүй л юм. Гэхдээ ямар нэгэн багт наадам эсвэл аймшгийн баярын үеэр зарим хүмүүс үүнийг нүүр хувиргалтандаа хэрэглэчихсэн байдаг юм шүү.

Хөлийн тос

Энэ нь хөлний хатуу арьсыг зөөлрүүлж, гуужуулах үйлчилгээтэй байдаг тул химийн олон төрлийн найрлагатай байдаг. Тиймээс нүүрний арьсанд хүргэж огт болохгүй.

Эдгээрээс гадна хүнсний бүтээгдэхүүнүүдээс майонезыг ямар нэгэн байдлаар нүүрний арьсандаа хүргэхгүй байхыг анхааруулж байна. Энэ нь таны арьсны нүх сүвийг бөглөж, арьсыг амьсгалах боломжгүй болгодог. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх