Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2a0f4e8924c9c1e156c70ffecf56734c_x3.jpg

“Бээжин-2008” олимпын наадмын чөлөөт бөхийн 55 кг-ын жинд аваргалж, тухайн үед томоохон шуугиан тарьж байсан Хенри Сехудо холимог тулаанаас зодог тайлахаар болжээ. Мексик гаралтай, америк эр уржигдар АНУ-ын Флорида мужийн Жексонвилл хотод болсон “UFC 249” тэмцээнд 61.2 кг-ын жинд Доминик Крузтэй тулалдаж, аваргын бүсээ хамгаалсан. Өдгөө 33 настай Сехудо өрсөлдөгчөө хоёрдугаар үеийн төгсгөлд хүнд цохилтоор буулган авсан ч тулааны дараа зодог тайлахаар болсноо зарласан юм.

“Triple C”, “The Messenger” хочит Сехудо 2012 оноос холимог тулаанд шилжиж 16 ялж, хоёр удаа ялагдсан бөгөөд олимпын алтан медаль хүртэж, UFC-гийн хоёр жингийн аварга болсон анхны тамирчин билээ. Тэрбээр 2018 оны наймдугаар сард “Хүчирхэг хулгана” хочит Деметрус Жонсоныг ялж, UFC-гийн 57 кг-ын жингийн аварга болсон.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх