Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/_112294499_thisonebumper_bexarts.co.jpg

Их Британид нохой коронавирусийг үнэрлэж оношилж чадах эсэхийг олж мэдэхээр нэгэн сонирхолтой туршилтыг эхлүүлжээ. Хэрвээ туршилт амжилттай болсон тохиолдолд энэхүү оношилгооны арга нь өртөг багатай, хамгийн хурдан бөгөөд илүү үр дүнтэйгээр коронавирусийг оношлох арга болох аж.

Тус судалгааг явуулж байгаа судлаачид лабрадор, кокер, спанель үүлдрийн нохдод голлон найдвар тавьж байгаа бөгөөд өөр олон үүлдрийн нохдыг судалгаанд оролцуулж байгаа юм. 

Одоогоор нохойны үнэрлэх өндөр мэдрэмжийг хар тамхи, тэсрэх бодис илрүүлэх болон сураггүй болсон хүнийг мөрдөх зэрэг ажиллагаануудад ашиглаж байгаа ч зарим тохиолдолд ноход хэд хэдэн төрлийн хорт хавдар, хумхаа, паркинсоны өвчнийг үнэрлэж ялгах чадвартай болохыг судалгаагаар тогтоосон байна.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.131.234.194]

2020-05-18 17:39:04

Нохой халдав аваад тараах шалтаг болох байх даа