Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedдараагийн диспэч.webp

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итаевон дүүргийн клуб, шөнийн цэнгээний газруудтай холбоотой халдварын тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдэж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд тус дүүргийн клубээр алдарт  ASTRO хамтлагийн гишүүн Ча Ын Вү, BTS хамтлагийн гишүүн Жонгүг, Seventeen хамтлагийн гишүүн Мингюү болон NCT хамталгийн гишүүн Жэхүн нарыг үйлчлүүлсэн гэх мэдээллийг Диспэч зарлалаа. 

Тэднийг  тус дүүрэгт байрлах ресторан мөн хоёр өөр клубт орсон гэсэн мэдээлэл байгаа юм. Итэвон клубээс эхлэлтэй коронавирусийн давалгааны улмаас тус улсын Засгийн газраас дөрөвдүгээр  сарын 24-с тавдугаар сарын 6-ны хооронд Итэвон клубт очсон бүх хүмүүсийг 14 хоног гэртээ байхыг зөвлөсөн.

Гэсэн хэдий ч Astro хамтлаг эргэн ирэлтийн промэшнтэй байсан учраас  'CulTwo Show', 'Hidden Track', 'Music Bank', 'Show! 'Music Core ' зэрэг хэдд хэдэн нэвтрүүлгүүдэд оролцсон юм. Үүнээс гадна NCT хамтлагийн гишүүн Жэхүн энэ сарын 3-н болон 10-нд 'Inkigayo-д MC хийжээ. Харин BTS хамтлагийн гишүүн Жонгүг болон SEVENTEEN хамтлагийн гишүүн Мингю нар ямар нэгэн хуваарьгүй байсан байна. 

Үүнтэй холбогдуулан тэдэнд коронавирусын шинжилгээ хийхэд дөрвүүлээ сөрөг гарсан гэсэн мэдээлэл байгаа юм. Харин тэдний харьяалагддаг "Bighit" болон "Fantagio" энт-ууд энэ талаар шалгаж байна хэмээн мэдэгджээ.

НЭМЭЛТ:

ASTRO хамтлагийн харьяалагддаг "Fantagio ent"-аас мэдэгдэл гаргажээ. Тэд

Сайн байцгаана уу? "Fantagio ent" байна. Чан Ын Вү нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд Итэвонд очсон нь үнэн бөгөөд олон нийтийн хөл хориог сахиж мөрдөөгүйдээ гүнээ харамсаж байна.

Мөн хамтлагийн бусад гишүүд болон ажилчдын аюулгүй байдлын үүднээс бүх ойр дотны хүмүүстээ шинжилгээ хийлгэсэн бөгөөд бүгд сөрөг гарсан. Цаашид хөл хорионы дэглэмийг бүх уран бүтээлчидэд маш сайн даган мөрдүүлж, ийм байдал дахин гаргахгүй гэдгийг амлаж байна. Та бүхний санааг зовоосондоо маш их харамсаж байна" гэсэн утга бүхий мэдэгдэл гаргажээ.

НЭМЭЛТ

"Bighit" энтертайнментаас Жонгүгийг Итэвонд орсоныг батлан мэдэгдэл хийлээ.

Тэд “Сайн байна уу, Бигхит энтертайнмент байна.

Энэхүү мэдэгдэлийг BTS хамтлагийн гишүүн Жонгүг Itaewon, Seoul-д зочилсон гэх мэдээний дагуу өөрсдийн байр сууриа илтгэхээр нийтлэж байна.

Бид хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээс Жонгүгийн Итэвонд зочилсонтой холбоотой мэдээллийг авсан бөгөөд бидний зүгээс үүнд тодорхой хариулт өгөөгүйгээдээ хүлцэл өчиж байна.

Жонгүг Итэвоноор зочилсон гэдэг нь үнэн. Гэхдээ тэнд байх үедээ тэр вирусийн тархалт илэрсэн газруудаар яваагүй бөгөөд Итэвон дахь анхны тохиолдол илрэхээс долоон хоногийн өмнө очсон юм. Түүнчлэн тэр Засгийн газрын зааврын дагуу өөрөө сайн дураараа шинжилгээ өгсөн бөгөөд бидний зүгээс уран бүтээлчийнхээ өдөр тутмын хувийн амьдралыг дэлгэх нь буруу хэрэг гэж үзсэн юм.

Гэсэн хэдий ч уран бүтээлчийнхээ энтертайментийн хувиар түүний хувиийн амьдралыг урьтал болгон нийгмийн тусгаарлалтыг нухацтай сахиагүйдээ бид ямар ч шалтаг тоочихгүй ээ. Бид бүх хүний өмнө бөхийн, чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна.

Жонгүг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр найзуудтайгаа ресторан болон бараар үйлчлүүлсэн. Түүний дараа Жонгүгд вирусийн халдварын ханиах эсвэл халуурах гэх мэт ямар ч шинж тэмдэг илрээгүй. Тэр сайн дураараа шинжилгээ өгөөд, сөрөг хариу авсан. Уран бүтээлч маань өөрөө нийгмийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжин, нийгмийн тусгаарлалтад хариуцлагатай оролцож чадаагүйдээ маш ихээр гэмшиж байгаа.

Бигхит энтертаймент COVID-19 халдвартай холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээг мөрдөхийн тулд хамгийн сайнаараа хичээж байгаа. Бид ийм хэрэг ахин гаргахгүйн тулд дүрмээ чангатган ажиллах болно. Фенүүд болоод олон хүний санааг ийнхүү зовоосондоо чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна” гэжээ.

НЭМЭЛТ:

SM энт-аас Жэхюнийг  дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Итэвонд байсан гэдгийг баталлаа.

Тэд мэдэгдэлдээ: Жэхюүн дөрөвдүгээр сарын 25-нд найзуудтайгаа зоогийн газар болон, бааранд зочилсон ба Коронавирусний тохиолдол бүртгэгдсэн клубт очоогүй юм. Жэхюн Итэвонд коронавирусний халдварын давалгаа эхлэхээс долоо хоногийн өмнө тэнд очсон.

Жэхюүнд коронавирусний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч коронавирус нь Итэвон клубын улмаас тархаж эхэлсэн учраас өөрөө сайн дураараа шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан" гэжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: Koreaboo.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

66

[202.9.40.69]

2020-05-18 14:21:09

за зайл зайл хэрэгтэй юм бичээч..