Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/cAiM22XyDyvgamg.jpeg

Холливудын жүжигчин Том Круз АНУ-ын Сансар судлалын үндэсний хүрээлэн /NASA/- тай хамтран Олон улсын сансрын станц дээр киноны зураг авалт хийхээр төлөвлөж байгаа гэж AFP агентлаг мэдээлжээ.

АНУ-ын Сансар судлалын хүрээлэнгийн дарга Жим Бриденстин 5-р сарын 6-ны өдөр өөрийн твиттер хуудсандаа “NASA Том Крузтай хамт Сансрын станц дээр кино зураг авах болсонд баяртай байна. Дараагийн үеийн инженер, эрдэмтэд NASA-ийн хэтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь агуу хүсэл тэмүүлэл өгөхийн тулд олон нийтийн хэрэгсэл хэрэгтэй байна” гэж бичсэн байна. 

Харин зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар сансарт хийх кино нь Том Крузын алдарт “Биелэгдэшгүй Даалгавар” цувралтай ямар ч холбоогүй гэж мэдээлж байна.  

Мөн Элон Маскын байгуулсан сансар судлалын “SpaceX” компани тус кинонд хамтран ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх