Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledardchilsan nam4 rnl.png

Өнгөрсөн баасан гарагт 2016-2020 оны парламентын сүүлийн хаврын чуулган завсарласан. Үүнтэй холбоотойгоор АН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ, Засгийн газарт өгсөн дүгнэлтээ танилцууллаа.  

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: "Үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн МАН бодитой бүтээн байгуулалт хийгээгүй, бодлогогүй ажилласан дөрвөн жил байлаа. УИХ, төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүй алдагдсан дөрвөн жил байлаа. Эдийн засгийн өсөлт ард иргэддээ хүрээгүй, халамжийг дэмжсэн дөрвөн жил байлаа. Буруу, бодлогогүй шийдвэрийг гаргаж, түүнийгээ зассаныгаа ажил хийсэн мэт зарласан дөрвөн жил байлаа. Эх баригчдын эрх ашгийн төлөөх тулааны дунд ард иргэд үрэгдсэн дөрвөн жил байлаа. УИХ-ын даргаа түлхэж унагасан, хагарч бутарсан дөрвөн жил байлаа. Ирэх дөрвөн жил маш хариуцлагатай байх шаардлага үүсэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Монгол улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртөй байна гэж айлгаж 2016 оны сонгуульд ялалт байгуулсан МАН иргэн бүрийн өрийг 27 сая төгрөг болгожээ. Эрх баригчдын гаргасан шийдвэр бүр иргэдийн халаасыг ухсан, шулсан шийдвэр байлаа. 9 төрлийн татварыг ОУВС-ийн нэрийдлээр нэмсэн. Тэтгэврийн насыг нэмсэн, ипотекийн зээлийг зогсоосон, ХАОАТ-ыг нэмсэн гэх мэтээр алдаатай маш олон шийдвэрийг гаргалаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МАН-ын гишүүд бүхий л муу муухай зүйлийг хийлээ. ЖДҮ санг дээрэмдсэн, 60 тэрбум, хүчин, хүн амины хэрэг гэх мэтээр маш олон зүйл хийсэн гэдгээ Ерөнхий сайд өөрийнхөө амаар хэлсэн. Банкуудыг дампууруулж байна. Капитал банк дампуурлаа. Одоо Чингис хаан банкны асуудал хурцаар яригдаж эхэллээ. Орон нутгийн 14 Засаг нь авилгалын хэрэгт холбогдсон гэх мэтээр хулгай дээрэмтэй холбоотой маш их зүйлийг ярьж болохоор байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх