Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Nymhvv emch.png

ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн лабарторид өчигдөр 87 хүнд шинжилгээ хийжээ. Ингэхэд 4 иргэнд халдвар илэрсэн тухай ХӨСҮТ-ийн захирал мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өнөөдөр ХӨСҮТ-ээс 3 хүн эдгэрч гарлаа. 19-20 настай оюутан, 53 настай эмэгтэй эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. Нийтдээ 30-45 хоног эмчлэгдэж эрүүлжлээ. ХӨСҮТ-ийн 43 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 халдвар илрээгүй. 4 иргэнд халдвар илэрлээ. Тэдгээр нь нэг нь цэргийн сургуулийн оюутан бөгөөд нөгөө тохиолдлууд нь Орхон, Дархан-Уул аймагт илэрлээ. Ингээд 140 тохиолдол баталгдаж 24 хүн эмнэлгээс гарсан. Яг одоо 120 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Биеийн байдал нь хөнгөн 1, дунд 91, хүндэвтэр 1 байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Гадаадад 30 гаруй хүн халдвар аваад байна. Нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд Швед улсад эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Бусад хүмүүс биеийн байдал хөнгөн байгаа тул гэрээр тусгаарлагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх