Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/giphyforest gump.gif

ЕTOIM.MN сайтаас COVID 19  цар тахлын үед хөл хорионд орсон уншигч та бүхэндээ зориулж Карантинээр кино үзэцгээе буланг хүргэж байгаа. Карантинээр кино үзэцгээе булгангынхаа 34-р дугаарт "FORREST GUMP ” киног танилцуулж байна. 

Киноны нэр: FORREST GUMP 

Инээдмийн драм төрлийн FORREST GUMP УКС нь 1994 оны 6-р сард нээлтээ хийж байжээ. Найруулагчаар Роберт Земекис ажиллаж, гол дүрд Том Хэнкс, Робин Райт, Салли Филд, Микелти Уильямсон нар тоглосон юм. Тус кино нь маш их амжилт олсон бөгөөд дэлхий даяар 677 сая гаруй америк долларын орлого олж, тухайн жилийн Хойд Америкийн хамгийн их орлого олсон киногоор шалгарч байв. Мөн Оскарын шагналын 13 төрөлд нэр дэвшиж, шилдэг кино, шилдэг визуал эффект, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчин зэрэг 6 төрөлд Оскарын шагнал хүртжээ.

Киноны агуулга: гол дүрийн баатар болох тусч сайхан сэтгэлтэй, Форрест Гамп хэмээх залуу автобус хүлээнгээ өөрийн түүхээ хүүрнэн сууна. Тэрээр бага зэрэг оюуны хомсдолтой ч ээжийнхээ уйгагүй зүтгэлийн эцэст ердийн хүүхдүүдийн адил дунд сургуулиа амжилттай төгсчээ.  Төрөлхийн хөл муутай төрсөн Гамп байнга төмөр аппарат зүүх хэрэгтэй болдог. Харин түүний найз “гүй, Форест, гүй” гэж зөвлөсний үр дүнд эрүүл болж аппаратнаасаа салаад хожим коллежийн сайн тамирчин болдог. Гамп сургуульд байхдаа л Женни хэмээх охинтой танилцсан бөгөөд түүнийг насан туршдаа хайрлах болно. Сургуулиа төгсөөд хөлбөмбөг гайхалтай тоглодог байсан тулдаа Алабамагийн их сургуульд элсэн орж төгсөнө. Ингээд Вьетнамын дайнд мордох болно.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.57.95.107]

2020-05-18 22:07:20

Энэ киног ингэж тайлбарлахгүйээ. АНУ нийгмийн амьдрал энэ нөхөртэй хаит өрнөдөг юмаа. Сонирхолтой кино