Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1553400100_45689.jpg

Таксины жолоочийн амийг хөнөөгөөд зугтсан этгээдийг илрүүлжээ. 

Тодруулбал: Энэ сарын 11-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, Баруун салааны Бумбатын рашааны орчимд Баянгол дүүргийн харьяат, 54 настай эрэгтэй Х бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан байдалтай олдсон.

Хэргийг үйлсэн гэх сэжигтэн этгээд нь талийгаачийг хөнөөснийхөө дараа цогцсыг айлын хашаанд үлдээж, хохирогчийн “Toyota priuse” маркийн авто машиныг хэргийг газраас холгүй үлдээгээд зугтсан байсан юм. 

Улмаар НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Архангай аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар хамтран сэжигтний гэмт үйлдлийг тогтоож, Архангай аймгийн Ихтамир сумаас дайчлан баривчилсан байна.

Сэжигтэн этгээд болох Т.М-ийн биеэс хохирогчийн автомашины түлхүүр, бусад эд зүйлс гарч ирснийг цагдаагийн алба хаагчид нотлох баримтаар тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх