Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5ebf4ef0ec7b3.jpeg

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн Сансрын хүчний шинэ туг далбааг танилцуулах ёслолын үеэр "одоо байгаа дуунаас хэт хурдан пуужингуудаас 17 дахин хурдан пуужин бүтээж байна" гэж мэдэгджээ. 

Дональд Трамп: “Бид урьд өмнө байгаагүй өндөр түвшний цэргийн техник бүтээж байна. Өрсөлдөгчдөө тооцож үзвэл бидэнд ямар ч сонголт байхгүй, бид үүнийг хийхээс аргагүй. Одоо байгаа хамгийн хурдан пуужинтай харьцуулах юм бол 17 дахин хурдан гэж би саяхан сонссон. Хэрэв та бүхэн ОХУ тав дахин хурдан пуужинтай болсон харин Хятад 5-6 дахин хурдан пуужин бүтээж байна гэж сонссон бол манайх 17 дахин өндөр хурдтай юм. Энэ төслийг эхлүүлэх ногоон гэрэл дөнгөж сая асаад байна” гэжээ. 

Гэхдээ тэрхүү хурдан пуужин нь чухам ямар төрлийн пуужин болохыг тодорхой дурдаагүй байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх