Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/95017820_2644993885745009_3926113455920119808_n.jpg

"Зөв хүн электорат эвсэл" буюу Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс намууд хуралдаж 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ зарлалаа.

Хурлан эхэнд ХҮН намын дарга Б.Найдалаа:  Өнөөдөр манай эвслийн ТУЗ хуралдаж, нэр дэвшигчдээ баталлаа. Бид эх орноо гэсэн, ажлын туршлагатай, хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй, шижигнэсэн залуусыг та бүхэнд танилцуулахад бэлэн болоод байна. Монголчууд нэр, гар цэвэр хүмүүсийг хүсэн хүлээж байна. Тиймээс "Зөв хүн-Электорат" эвсэл дараах нэр дэвшигчдийг танилцуулах  гэж байгаадаа баяртай байна. Бид шийдэлтэй, ёс суртахуунтай байх болно гэлээ. 

Архангай аймаг

- Р.Жаргалмаа / НҮБ-ын олон улсын зөвлөх, их эмч/

-Ж.Сандуйжав /Олон улсын ус судлал дээд сургуулийн профессор, улс төрийн шинжлэх ухааны доктор профессор/

Баян-Өлгий аймаг

-Э.Одхүү /Эрх зүйч/

 Баянхонгор аймаг

-Ж.Төмөрхуяг /Хуульч, өмгөөлөгч, эрх зүйч, эдийн засагч/

-М.Ариунтуяа

Булган аймаг

- Б.Гүнбилэг /Хуульч, хууль зүйн ухааны доктор/

Говь-Алтай аймаг

- Л.Энхнасан /Бизнесийн удирдлагын магистр/

 Дундговь аймаг

- Б.Ариунбаяр /Инженер, био технологич/

 Дорнод аймаг

- Ц.Баттулга /МУИС-ийн биологийн багш/

- Ш.Төгсбаяр /Монголын махчин шувуу сангийн тэргүүн/

Дорноговь, Говьсүмбэр аймаг

- С.Саран /Доктор, физикийн шинжлэх ухааны доктор/

Завхан аймаг

- С.Бямбасүрэн /Монголын социал демократ намын залуучуудын холбооны тэргүүн/

- Д.Амараа /Монголын газрын тосны үйлдвэр, авто замын инженер/

Өвөрхангай аймаг

- Д.Мөнхболд /Оюу толгойн гүний уурхай төслийн ахлах инженер/

Өмнөговь аймаг

- А.Ганбаатар /Монголын социал демократ намын дарга/

 Сүхбаатар аймаг

- Р.Энхтуяа /Гио физикийн инженер/

 Сэлэнгэ аймаг

- Д.Амарсайхан /Газар зүйн ухааны доктор/

- Ц.Бат-Эрдэнэ

Төв аймаг

- Насанбилэг /“Зүй ёс” намын дарга/

- З.Сугар /“Зүй ёс” намын гишүүн/

- Г.Эрдэнэзул

 Увс аймаг

 - Ц.Эрдэнэтогтох /Биологийн ухааны докторант/

- Д.Болд-Эрдэнэ /Хуулийн зөвлөх, эрх зүйч/

- М.Цэдэнпунцаг /Хуульч, өмгөөлөгч, эрх зүйч/

 Хөвсгөл аймаг

 - Г.Буянбаатар /Хайгуулын өрөмдлөгийн техник технологийн инженер Эрх зүйн магистр/

- Т.Туяа /Төрийн эрх зүй/

Хэнтий аймаг

- Д.Мөнхсаруул /Хүний их эмч/

Дархан-Уул аймаг

- А.Галтбаяр /Математикийн ухааны доктор/

- Д.Отгонтөгс /МУИС-ийн профессор, эдийн засгийн ухааны доктор/

- Л.Наранбаатар /Уул уурхайн эдийн засагч/

Орхон аймаг

- А.Ундрахтамир /Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий геологич/

- С.Эрдэнэцэцэг /Мэргэшсэн инженер/

- Б.Гантүшиг /Матсер дизайн компанийн захирал, эдийн засагч/

 Багахангай, Багануур, Налайх дүүрэгт

- Б.Мөнхдөл /“Корей Монголиа”-гийн захирал/

- Ц.Нандинбаатар /Компютерийн магистр/

 Баянзүрх дүүрэгт

- Б.Наранбаатар /ХҮН-ын генсек/

- Г.Уянгахишиг /Эрх зүйч, магистр/

- Б.Гантулга /ХҮН-ийн генсек/

- Г.Рагчаасүрэн /Эдийн засгийн ухааны доктор/

- А.Дөлгөөн /ХҮН-ийн генсек/

Сүхбаатар дүүрэгт

- Б.Мөнхсоёл /Эдийн засгийн ухааны магист, ХҮН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн/

- Г.Ганхүү /“Шар айраг” хамтлагийн ахлагч/

- Д.Мөнх-Эрдэнэ /Хуульч /

 Чингэлтэй дүүрэгт

- Б.Найдалаа /ХҮН-ын дарга/

- Ш.Энхтуул /МУИС-ийн профессор/

- Г.Ганбаяр  /“Ийгл” телевизийн гадаад мэдээний тоймч/

Баянгол дүүрэг 

- Ж.Золжаргал /Хими технологи, ногоон хөгжил/

- Б.Үүрцайх /Хуульч/

- Д.Түмэн-Өлзий /Нийтлэлч, нийгэм судлаач/

 Сонгинохайрхан дүүрэг

- Б.Эрдэнэ

- А.Амарбаяр /Сэргээгдэх эрчим хүчний инженер/

- С.Баярбаатар /“Зүй ёс” намын генсек/

-  Х.Базарханд / Бизнесийн ухааны доктор/

 Хан-Уул дүүрэг

- Т.Доржханд  /ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга/

- Б.Мөнхцэлмэг / “Бид уучлахгүй” хөдөлгөөнийг санаачлагч/

- Г.Жавхлантөгс /“Төрийн удирдлагын магистр/  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх