Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/thumbnail_20200221170343.jpg

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгддээд байгаа юм. Сонгуульд оролцох нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдөр дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх журамтай.

Энэ хүрээнд улс төрийг томоохон хүчин болсон МАН болон АН ҮБХ-аа хийж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуульд эвсэл болон оролцохоо мэдэгдээд байгаа МАХН-ын бага чуулган мөн хуралдаж байна. Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга тус намын дарга Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвших боломжтой гэсэн юм. Мөн тэрээр “Манай намын дарга сонгуульд нэр дэвших хууль эрхзүйн орчин 2017 онд бүрдсэн. Сая баталсан Сонгуулийн тухай хуульд албан тушаалын гэмт хэргийн заалт орсон. Мөн албан тушаалын гэмт хэргээр дээд шүүхээс ял сонсоогүй учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжтой" гэлээ.

Мөн тэрээр эвсэлд орсон намуудын хувьд МАХН-56 нэр дэвшигч, ИЗНН-15 нэр дэвшигч тэгээд УНН-5 нэр дэвшигч дэвшүүлэх гэрээтэй байгаа. Үүний дагуу эцэслэн шийдэх бөгөөд хамгийн го лнь нэр дэвшигчид бидний үнэт зүйлд тохирох ёстой гэсэн юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх