Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnameddgmool.jpg

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгддээд байгаа юм. Сонгуульд оролцох нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдөр дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх журамтай.

Үүнтэй болбогдуулан МАН-ын Бага хурлаа Тусгаар тогтнолын ордонд 84.6 хувийн ирцтэй эхлүүлсэн бөгөөд хурлыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин даргалж МАН-ын дарга У.Хүрэлсүх хурлыг нээж үг хэлсний дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм. 

Харин улс төрийн сөрөг хүчин болох АН-ын Үндэсний бодлогын хороо цахимаар хуралдаж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд намаа төлөөлж, нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахаар болжээ.

Одоогоор АН-ын гишүүн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орхон аймаг, З.Нарантуяа Завхан аймаг, Д.Мурат Баян-Өлгий аймаг, Кёкүшюзан Д.Батбаяр Сонгинохайрхан дүүргээс нэр дэвших хүсэлтэй байгаа бөгөөд олон нийтэд бие даан нэр дэвшинэ хэмээн мэдэгдээд байсан Э.Бат-Үүл АН-аас нэр дэвшихээр болсон байна. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх