Жүжигчин И Ён Хи өчигдөр (2020.05.15) албан ёсоор гэрлэх гэж байгаагаа олон нийтэд мэдэгдэжээ. Түүний сүйт залуу нь олны танил биш бөгөөд тэд ирэх зургаадугаар сарын 2-ны өдөр гэр бүлийн хэмжээнд цомхон хурим хийхээр болсон байна. Тэрээр энэ талаараа олон нийтэд хандан:
Сайн байна уу, И Ён Хи байна.
Энэ хүнд хэцүү үеийг туулж байгаа бүх хүмүүсийн зүрх сэтгэл маш хүнд байгааг мэдэж байна.
Энэ мэдээг намайг дэмждэг хүмүүстэй хуваалцахыг хүссэн учраас би энэ захидлыг бичиж байна.
Амьдралынхаа үлдсэн хугацааг өнгөрөөхийг хүсдэг хүнтэйгээ уулзаж, гэрлэхээр боллоо. Зургаадугаар сарын 2-нд бид зөвхөн эцэг эх, ойр дотны хүмүүстэйгээ жижиг ёслол хийнэ. Цаг үеүүдээс болгоомжилж байгаа тул бид шинэ эхлэлээ хамтад нь эхлүүлэх энгийн ёслол хийхээр болсон.
Хэдийгээр би үүнийг илүү сайнаар илэрхийлийлэх боломжгүй ч намайг анх эхлэсэн өдрөөс хойш тэвчээртэй дэмжлэг өгсөн та бүхнээс талархал үргэлж мэдрэгддэг. Сайн жүжигчин, аз жаргалтай хүн болж амьдарнаа.
Би гэрлэснийхээ дараа ч гэсэн сайн төслүүдтэйгээр уулзаж байх болно.
Үргэлж эрүүл саруул байгаарай.
Баярлалаа. И Ён Хи гэжээ.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: soompi.com
[66.181.161.58]
2020-05-16 20:23:05ENE ХУРИМАА ХИЙНЭ ҮҮ БАЙНА УУ ЯМАР ХАМАА БАЙНА