Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/929d76fd58d943438f0509c5b2b38f12.webp

Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх кпоп уран бүтээлчдийг бид өмнө нь танилцуулсан билээ. Мөн хэдийгээр энэ сард эргэн ирэлтээ хийнэ гэж мэдэгдсэн ч хараахан өдрөө товлоогүй уран бүтээлчид байгаа талаар мэдээллэсэн. Тэгвэл тэдгээр уран бүтээлчид өдөр хоногоо товложээ. 

Ингээд та бүхэнд нэмэлтээр энэ сард эргэн ирэлтээ хийхээр болсон уран бүтээлчдийг танилцуулж байна.

тавдугаар сарын 18

TXT хамтлаг энэ өдөр “Can’t You See Me?” хэмээх шинэхэн уран бүтээлээр эргэн ирэлтээ хийнэ  хэмээн мэдэгджээ.

Zion.T болон Чунха нар энэ өдөр өөрсдийн хамтралыг олон нийтэд танилцуулна. 

CHEEZE өөрийн шинэхэн мини цомог болох “I Can’t Tell You Everything”-г танилцуулна хэмээн мэдэгджээ.

тавдугаар сарын 19

CNBLUE хамтлагийн гишүүн дуучин Жон Ён Хва өөрийн   “Jung Yong Hwa’s Reply Project Volume 1. ‘Would you marry me?‘”-г танилцуулахаар болсон бөгөөд тэрээр И Жүн, Юүн ДүЖүн болон Кванхи нартай хамтран ажиллажээ. 

NCT 127 энэ өдөр өөрсдийн эргэн ирэлтээ зарласан бөгөөд тэд “Neo Zone” цомогт багтсан “Neo Zone: The Final Round”-г танилцуулахаар товложээ. 

"About Entertainment"-аас гаргаж байгаа шинэхэн охидын хамтлаг "Redsquare" энэ өдөр өөрсдийн дебүтийг хийхээр товложээ. 

"VINE Entertainment" мөн энэ өдөр өөрсдийн шинэхэн охидын хамтлагийг танилцуулахаар болжээ. 

тавдугаар сарын 20

VIXX хамтлагийн гишүүн Кэн энэ өдөр өөрийн соло дебүтээ хийхээр болжээ. 

Lovelyz хамтлагийн гишүүн Сужон “Tiger Eyes” хэмээх дуугаар өөрийн соло дебүтээ хийнэ хэмээн мэдэгдсэн байна. 

Crush энэ өдөр Red Velvet хамтлагийн гишүүн Жоетой хамтран ажилласан шинэхэн уран бүтээлээ танилцуулахаар болжээ. 

тавдугаар сарын  21

BTOB хамтлагийн гишүүн ЫнКван “Dear My Dear” дуугаар эргэн ирэлтээ хийхээр болжээ. 

Юүбин энэ өдөр өөрийн шинэхэн синглээ танилцуулахаар болжээ. 

"OnlyOneOf" мөн энэ өдөр өөрсдийн эргэн ирэлтээ хийхээр болсон хэмээн мэдэгдсэн байна. 

тавдугаар сарын  22

D-CRUNCH энэ өдөр өөрсдийн эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгджээ. 

тавдугаар сарын 24

Алдарт 2ne1 хамтлагийн гишүүн Минзи энэ өдөр “Lovely” дуугаа танилцуулахаар болжээ.

тавдугаар сарын 25

EXO хамтлагийн гишүүн Бэкхён “Delight” мини цомгоороо эргэн ирэлтээ хийхээр болжээ.

UP10TION хамтлагийн гишүүн Ким Ү Сог соло дебүтээ хийхээр болжээ. 

DKB өөрсдийн “LOVE” цомгоо танилцуулахаар болжээ. 

тавдугаар сарын 26

MONSTA X хамтлаг энэ өдөр “FANTASIA X” цомгоо танилцуулна.

Пак Жи Хүн “The W” хэмээх мини цомгоо танилцуулхаар болжээ.

ONEWE өөрсдийн бүрэн хэмжээний цомог болох “ONE”-г танилцуулна.

тавдугаар сарын 29

MAMAMOO хамтлагийн гишүүн Мүнбёл энэ өдөр эргэн ирэлтээ хийхээр болжээ. 

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх